Мэдээ

Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын Их Сургуулийн
Компьютер Менежментийн Сургуулийн КПХ мэргэжлийн
“Миний хобби” вэб сайт хий уралдааны удирдамж


Зорилго: Компьютер програм хангамжийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын вэб сайт хийх чадвар, уран сэтгэмж, дизайны мэдрэмжийг дээшлүүлэхэд оршино.
Хамрах хүрээ:  КМС-ийн КПХ-ийн мэргэжлийн II-III курсын бүх оюутнуудын дунд зохион явуулна.  

Явагдах журам: Тус уралдаан нь дараах 2 шатлалаар явагдана. Үүнд:
1-р шат:
Уралдаанд дэвшигдсэн бүтээлүүдээс комисс шаардлага хангасан бүтээлүүдийг түүвэрлэн сонголт хийнэ. Эхний шатанд тэнцсэн бүтээлүүдээр 2013 оны 11 дугаар сарын 15-ны 12.00 цагт шалгаруулна.
2-р шат:
1.     Бүтээлийн 1-р шатны шалгаруулалтаас шалгарсан 10 бүтээлийг хооронд нь өрсөлдүүлж  2013 оны 11 дугаар сарын 20-ны өдөр 12,00 цагаас оролцогчид өөрсдийн бүтээлийг тайлбарлан танилцуулга хийнэ.
2.     Бүтээл нь заавал оюутны өөрийн бүтээл байна.
3.     Илтгэлийн MS Power Point програмыг ашиглан тавина.
4.     Комисс Шилдэг 3 бүтээлийг шалгаруулж байр эзлүүлнэ.
Шагнал:
  • Нэгдүгээр байр- 1 / өргөмжлөл, мөнгөн шагнал /
  • Хоёрдугаар байр- 1 / өргөмжлөл, мөнгөн шагнал /
  • Гуравдугаар байр - 1 / өргөмжлөл, мөнгөн шагнал /

Хаана: КМС-ийн лекцийн танхим 12-д явагдана. 
Хэзээ: 2013 оны 11-р сарын 20-ний 12.00 цагаас

Дүгнэх журам: Дүгнэх комисс дараах шаардлагын дагуу ажиллана.

  1. Шинэлэг байдал
  2. Дизайны шийдэл
  3. Сэдвийн ач холбогдол
  4. Амьдралд хэрэгжих боломж
  5. Гүйцэтгэл
  6. Илтгэсэн байдал
  7. Асуултанд хариулсан байдал