“Мэдээллийн технологи, мэдээллийн систем” хичээлийн
бие даалтын ажлын удирдамж

Оюутан багшийн санал болгосон сэдвүүдээс сонгон бие даалтын ажлыг гүйцэтгэнэ. Бие даалтын ажлын сэдвийг эхний 2 дахь долоо хоногт багтаан багштай ярилцаж сэдэв сонгон заасан хугацаанд гүйцэтгэж буй ажлын явцыг шалгуулж тогтсон цагт зөвлөлгөө авч явна. 10 дахь долоо хоногт ажлын тайлан бичиж багшид хураалгана. Бие даах ажлын оноо нь 12 оноо байна.

Зорилго
Оюутны бие даан ажиллах болон илтгэх чадварыг дээшлүүлж, онолын мэдлэгийг лекцийн хүрээнээс ахиулан, мэдээллийн технологийн өнөөгийн хөгжил болон компьютерийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.


Биө даалтын ажлын төлөвлөгөө

Үе шат
Гүйцэтгэх хугацаа
(долоо хоног)
Огноо
Оноо
1
Сэдэв сонгож батлуулах
1-2
IX/1-IX-15
2
Бие даалтын ажлын зөвлөгөө.
3-8
IX/15-X/31
3
Бие даалтын ажлын явцын шалгалт.
8-10
XI/1-XI/16
4
4
Бие даалтын ажлын хамгаалалт.
10
XI/16-XI/23
8

Бие даалтын ажлын агуулга
Оюутан нь бичиг баримтыг дараах байдлаар бүрдүүлнэ. Үүнд:
1. Нүүр хуудас
2. Оршил.
3. Агуулга.
4. Судалгаа.
5. Дүгнэлт.
6. Хавсралт.
Дүгнэлтийг бичихдээ уг бие даалтыг хийж гүйцэтгэх явцад гарсан хүндрэл асуудлууд болон түүнийг хэрхэн шийдвэрлэсэн, цаашид юуг анхаарах мөн онолын мэдлэгээ хэрхэн практикт ашиглах чадвартай болсон буюу өөрийн олж авсан ахиц дэвшлийн талаар тайлагнаж бичнэ.

Бичгийн стандарт
Цаасны хэмжээ: А4
Үсгийн фонтны хэмжээ: 12
Үсгийн фонт: Arial
Header: Сэдэв, овог нэр
Footer: Суралцаж буй бүлэг, хуудасны дугаар

Бие даалтын ажлын үнэлэх журам.
• Өгөгдсөн графикын дагуу хйих бөгөөд явцын үнэлгээнүүдийн оноог цуглуулснаар бие даалтын оноо бүрдэнэ.
• Ерөнхий хугацаа хэтэрсэн тохиолдолд бие даалтын үнэлгээг тооцохгүй бөгөөд 0 оноог өгнө.
• Явцын шалгалтын хугацаа хэтэрсэн өдөр бүр 1 оноо хасагдан тооцогдох бөгөөд 10-аас дээш хоног хоцорвол тухайн явцын оноо0 болно.
• Бие даалтын ажлыг үнэлэхдээ бичгийн стандарт, сэдвийн агуулгын шинэчлэл, хичээлээс гадуурх судалгаа / багшийн өгсөн лекцийн агуулгын төвшинг хэрхэн дээшлүүлсэн/, хураалгасан хугацаа зэргийг харгалзан үзэж оноожуулна.