Клуб



Клубын оноосон нэр нь: “PSD” клуб
Клубын зорилго нь: Мэргэжлийн бус багш нар, оюутан залуусын компьютерийн мэдлэг, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлж, хамтадаа бусдаасаа суралцаж мэдлэг мэдээлэл солилцох.
Хамрах хүрээ: Тус клубт мэргэжлийн бус ангийн оюутнууд болон мэргэжлийн бус багш нар хамрагдах бүрэн боломжтой.
Клубын уриа нь: 3D –ээр харцгаая
Клуб нь: 2012 оны 11 сарын 1-ээс үйл ажиллагаагаа явуулж эхлэх ба долоо хоногийн лхагва гараг бүр 16:00 цагаас 18:00 цагийн хооронд цуглан үйл ажиллагаа явуулна. Клуб нь аливаа улс төрийн нам, эвслээс хараат бус, нийгэм болон гишүүддээ үйлчилдэг, тэдний үйл ажиллагааг дэмжих чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус сайн дурын клуб мөн.